alim.mn | 2025.04.30
Ачлалгүй хүү сугалаагаар101 сая фунт хожсон эцэг эхээ дээрэмдэх ажиллагааг зохион байгуулжээ

2011 онд Английг шуугиулсан дээрмийн хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа оржээ. Сугалаагаар 101 сая фунт буюу бараг 3,5 тэрбум  төгрөг хожсон эхнэр нөхөр хоёрыг дээрэмдсэн ажиллагааг төрсөн хүү нь зохион байгуулсан нь нотлогджээ. Хэрэг явдлыг эхнээс нь өгүүлэхэд  тэр үед Кембриж гүнлэгийн гэр бүл Дэвид болон Энжела Доус нар “Евромиллион” сугалаагаар 101 сая фунт буюу 120 сая гаруй ам.доллар хожсон. Энэ бол Их Британы түүхэн дэх сугалааны хожлын мөнгөний хэмжээгээр долоод бичигдсэн их хонжвор байсан. Хожлын мөнгөө авсан даруйдаа тэд Лондонгийн баруун хэсэг дэх чинээлэг иргэдийн Фулхем дүүрэгт байр худалдаж авсан.  Удалгүй байраа зараад нийслэлээс нүүж Баруун Эссекс гүнлэгт дөрвөн сая фунтээр тансаг эдлэнтэй болжээ. Өмнө нь энэ эдлэнд 1960-аад оны ТВ од Том Жонс амьдарч байсан. Эдлэндээ нүүж ирээд удаагүй байтал гэмт этгээдүүд шөнөөр халдаж хамаг үнэт эдлэлийг нь байсан бэлэн 20 мянган фунттэй нь дээрэмдсэн. Мөн шинэхэн худалдаж авсан “Range Rover” машиныг нь унаад зугтаасан. Цагдаа дараа нь машиныг шатаасан байхыг олсон. Дээрэмчид баян хосыг харгис ширүүн тамласан. Хоюуланг нь кабелийн утсаар хүлээд нөхрийг нь мөнгө, үнэт эдлэлээ гаргаж өгөхийг шаардан зэрлэгээр зодсон аж.  Энэ дээрмийн хэрэг Английг доргиосон. Цагдаа халуун мөрөөр мөрдөөд нь юу ч олоогүй. Мөрдлөгийн явцад гурван этгээдийг сэжиглэнэ баривчилсан ч нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр дараа нь сулласан. Харин саяхнаас шинэ нөхцөл байдал үүсжээ. Цагдаа дээрмийн хэрэгт баян хосын төрсөн хүү болох 32 настай Майклыг ахин сэжигтнээр татжээ. Түүнийг сэжиглэх шалтгаан анхнаасаа байсан гэнэ. Эцэг эх нь их хэмжээний хонжвор сугалаагаар хожсоны дараа хүү мөнгөнд умбасан. Маш их мөнгө үрч байсан тул эцэг эхтэйгээ муудалцаж бараг тангараг тасарчээ. Ахин мөнгө өгөхөө больсоноос гадна эхнэр нөхөр хоёр ганц хүүгээ гэрээслэлээсээ ч хүртэл хасжээ. Үүнд  уурсаж хорссон хүү нь эцэг эхээ дээрэмдэх ажиллагааг сэдэж зохион байгуулсан нь 10 гаруй жил үргэлжилсэн мөрдлөгийн эцэст батлагдаж эхэлжээ.

 

Эх сурвалж : https://www.dailymail.co.uk/news/article-8375033/Couple-won-101m-Euromillions-jackpot-tied-attacked-burglary-gang.html


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ