alim.mn | 2025.01.11
Монголын Уран зургийн Галерейн захирал Б.Сарантуяа өөрийгөө 1,7 сая төгрөгөөр урамшуулжээ

Эрх зүйч мэргэжилтэй ч урлагийн байгууллагыг удирдаж яваа Б.Сарантуяа 2018 онд тус байгууллагын захирлаар томилогдсон. Жилийн дараа буюу 2019 онд А/59 тоот тушаал гаргаж өөртөө 1,7 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Эрх зүйч атлаа атлаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашигс онирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн  болон өөртөө нь хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахыг хориглоно” гэсэн заалтыг мэддэггүй бололтой. Сүүлийн үед төрийн албаны дарга нар, төрийн өмчит компанийн захирлууд өөрсдийгөө их урамшуулдаг болжээ. Үүнийг ч “галерейн эзэгтэй” тойрсонгүй. Монголын Уран Зургийн Галерейд манай сор болсон бүтээлүүлд хадгалагддаг. Хэзээ нэгэн цагт энэ галерейн хэн нэгэн захирал өөрийгөө тэрхүү бүтээлүүдийн  нэгээр “урамшуулжээ” гэж сонсогдохгүй байгаасаа л гэж залбирахаас ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu