Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдынх таван хүүхэдтэй. С.Батболд, Х.Отгонтуяа хоёр хоёулаа урьд нь хань ижил, үр хүүхэдтэй байсан. С.Батболд анхны эхнэрээсээ салахдаа хүү Баттүшигээ өөр дээрээ авч, хатагтай Х.Отгонтуяа анхны нөхрөөсөө салахдаа хүү Самадигаа өөр дээрээ авч салсан. Анх нийлэхдээ цуутай хосууд маань нэг нэг хүүхэдтэй байсан. Хоёр хүүгээ чиний, миний гэж ялгалгүй өсгөж, бат бэх цул нэгэн өрх гэр бүлийг үүсгэж чадсан билээ. Баттүшиг, Самади хоёр араасаа гурван дүү дагуулсан. Ерөнхий сайд асан С.Батболдын хоёр дахь хүүг ер бусын хөдөлгөөнтэй сэргэлэн гэж мэдэх хүмүүс нь хэлдэг. Гэхдээ зөв сэргэлэн, хичээл номондоо ч тун сайн, ахтайгаа цуг Англид сурч байсан, тэнд дээд боловсрол эзэмшсэн гэдэг. Ах Баттүшигийнхээ “далбаан дор” байж, олны өмнө харагддаггүй. Б.Самади саяхан 30 нас хүрчээ. Лондонд олон улсын бизнес, менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, өндөр боловсролтой, “И-Март” сүлжээ дэлгүүрийн ихэнх хувийг эзэмшигч “Алтай холдинг” группийн дэд ерөнхийлөгч. Чинээлэг, царайлаг Б.Самади одоо болтол ганц бие.