Алдартай хамтлаг, хит дуу нь хөгжилтэй орнуудаас л төрдөгийг үгүйсгэсэн явдал 2000 оны эхээр Молдавт болсон. Тухайн үед “O-Zonе” хамтлаг нь улсдаа нэлээд нэрд гарсан ч Европын тайзанд гартал өдий байжээ. 2003 оны хавар хамтлаг "DISCO-Zone" альбомаа гаргахад "Dragostea Din Tei" дуугаа хоёрт нь бичүүлсэн. Дууны ая үгийг хамтлагийн гишүүн Дэн Балан бичсэн. Энэ дуугаараа клип хийлгэв.
"Dragostea Din Tei" буюу “нума нума” гэдэг дахилтын үгээрээ далхийд алдарших энэ дуу шууд Молдавын хит-парадыг тэргүүлсэн ч намар нь хойшоо ухрав. Удалгүй дуу бараг мартагдсан гэхэд болно. Гэхдээ Молдавыг өөрийн нэг хэсэг гэж үздэг Румыны продюссерууд байгаагүй бол энэ дуу дэлхийгээр тарж чадахгүй байсан. Румыньчууд “O-Zonе” хамтлагийг Европд гаргаж өгсөн. Удалгүй хамтлаг румынь продюссеруудээсээ салж Италийн "Time Records" студитэй гэрээ байгуулсан. 2004 он гарахад Европод "Dragostea Din Tei" дуу нь жинхэнэ шуугиан тарьж хит болов. Дуу маш их алдаршсан тул Европын улс болгон өөрийн хэлээр дуулж эхэлсэн.
"Dragostea Din Tei" дууг румынь гаралтай итали дуучин бүсгүй Haiducii бас дуулсан нь их алдаршсан.
Улмаар хамтлаг, дуучин бүсгүйн хооронд зохиогчийн эрхийн маргаан дэгдэж шүүхэдсэн. Бүтэн жил үргэлжилсэн шүүхийн маргаанд “O-Zonе” хамтлаг ялж зохиогчийн эрхээ авсан. Энэ үед дуу “Eurochart Hot 100” жагсаалтын нэгдүгээр байрыг 12 долоо хоногийн турш хадгалсан. Өөр 27 улсын чартад тэргүүлж СД нь найман сая хувиар зарагджээ. Америкд энэ дууг Гэри Бролсма гэдэг блоггер “Numa Numa Dance” гэдэг бичлэгээр “Newgrounds” сайтад оруулж алдаршуулсан.
Японд ч мөн нэрд гарч СД нь дөрвөн сая хувь зарагдсан. Нарангууд "numa, numa" гэдэг өөрийн хувилбараа хийсэн.
2005 онд хятад “Нума”-ийн “Jocie Kwok” гэдэг хувилбар гарсан.
2006 онд солонгосчууд өөрийн “нума нума”-гаа хийсэн.
2008 онд дэлхийн хэмжээний од рэппер T.I болон Rihanna нар хамтын уран бүтээл болох “Live Your Life” –д “Dragostea Din Tei”-г дууг ашигласан агаад энэ дуугаараа “Грэмми“-гээс шагнал авав. Шагнал гардуулах ёслолд хамтран зохиогчоор Дэн Баланыг зарласан нь Молдавд үндэсний хэмжээний баярт үйл явдал болсон.
2008 онд бүжгийн "Ultra" хувилбар нь гарсан.
2018 онд Молдавын нийслэл Кишинев хотод “O-Zonе” хамтлагийн дахин нэгдэлтэд зориулсан тоглолт дээр Дэн Балан “Numa Numa 2”-оо дуулсан.