alim.mn | 2024.12.23
Харцага Г.Ганхуяг "Зөөлөн эх"-ийн Цэрэндэжидээс сэрэмжлүүлэв

Монгол Улсын харцага Г.Ганхуяг фэйсбүүктээ ийн бичиж, "Зөөлөн эх"-ийн Цэрэндэжидээс болгоомлолхыг сануулжээ. Монголын алдарт залилагч "Зөөлөн-Эх"-ийн гэх тодотголтой Б.Цэрэндэжид нь Японруу ажилчин гаргана гэж олон айлын мөнгийг залилж олон айлын амьдралыг сүйрүүлж тоглоод шоронд 8,6 жилийн ял эдлээд гараад ирсэн хүн юм.
Баатарын Цэрэндэжидэд итгэж хохирсон, дарамтлуулж байгаа хүмүүс байвал холбогдож нэгдэж тэмцэе. Юманд хэмжээ хязгаар, тэсвэр тэвчээр гэж байдаг. Минийх лав энд хүрээд дууслаа. Би энэ авгайд луйвардуулсан мөнгөө олж авах гэж цагдаад өргөдөл гаргасны төлөө намайг маш муухайгаар гүтгэж, эхнэр хүүхдийг заналхийлж, гадуур миний нэр хүндэд халдаж, олон хүмүүст маш худлаа ярьж, намайг мөнгөөр алж өгөх хүн, хутгалж өгөх хүн хайж яваа юм байна.
Одоогийн байдлаар бидний 9 хүн энэ Цэрэндэжид буюу Дэжээд залилуулж хохироод цагдаа прокурорын шатанд шалгуулж байгаа юм. Удахгүй пэйж хуудас нээж ямар ямар аргаар яаж залилдаг луйварддаг арга барилынх нь тухай тодорхой бичиж мэдээллэж бусад хүмүүсийг залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдлээс хамгаалах болно.
Ганцаараа 20 хүнтэй зэрэг хэрэлдэх чадвартай. Маш хорон муу санаатай, амнаас нь гарсан үг болгон хуурамч ийм хүнээс болгоомжлох ёстой юм.
-Гадаадын иргэнийг Монголын иргэн болгож өгнө
-Гадаадад консулаар явуулж өгнө
-Бүх улсын виза авч өгнө
-Их хэмжээний зээлийг бага хүүтэй гаргаж өгнө
-МУын Гавъяат цол авч өгнө
-Алтангадас авч өгнө
-Муу хүнийг чинь шоронд хориулж өгнө
-Нийслэлийн прокурорын дарга Нямдорж миний дүү.
-Шоронгоос хүнийг чинь гаргаж өгнө
-Газар гаргуулж өгнө, газрын гэрчилгээ гаргуулж өгнө
-Мэргэ төлөг хийнэ
-Хараал хийж үхүүлж өгнө
-Яам тамгын газарт өндөр албан тушаалд ажилд оруулж өгнө
-Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг
-Цагаан сайдын нууц эхнэр,
-Жасрай гуайн охин
-Баатар генералын охин
-Эрдэнэс Силверийн хуулийн зөвлөх..
-Эрдэнэс Силверийн Мөнхбаяр захирлын эгч. Мөнгөний баяжмал гаргах квот авч өгнө
... Гэхмэтчилэн маш олон хүнийг хохироосон нь илчлэгдээд шалгагдаж байгаа мөртлөө нэмж хүн залилсаар байна.
-Мөн төрсөн охин Амарсайн овогтой Номиндарь нь хууль зүйн үндэсний төвд мэргэжилтэнгээр ажиллаж байгаа өмнө нь Улаанбаатар дээд сургуульд багшилж байсан.
-Охин маань Хөх Хотын консулаар томилогдохоор болсон чинь хахуулийн 300'сая төг яаралтай хэрэгтэй боллоо. Маргааш миний зээл бүтэж байгаа. Шууд өгчихнө. Ингэж л тус бол. Охин нь ээжийнхээ энэ үйлдлийг өөгшүүлж хамтарч залилан хийдэг.
-Танилцсан хүндээ маш уран яруу үгтэй ерөөл мсж байнга бичиж дотносно.
-Иргэний үнэмлэх, картгүй явж байгаа тул дансруу чинь шилжүүлье. Банкнаас аваад өгөөч гэж хүнийг ашиглаж мөнгөө буцааж авчихаад дансны хуулгаа цагдаад өгч мөнгөө залилуулчихлаа гэж гаргуулж авдаг!
-Dejid Dejid FB хаяг нь дандаа л ерөөл, бурхан шашин, цэцэг навч.
-Маш хурдан асгартал уйлж чадна
-Шууд л нулимсаа гартал тас тас инээж чадна.
-Хорт хавдартай зовсон хүн болж өрөвдүүлнэ.
-Ерөнхийлөгч Х.Баттулгын маш ойрын хүн болж жүжиглэнэ. Хүмүүсийн хажууд ерөнхийлөгчтэй шууд ярьдаг хүн болж харагдана.
Гэх мэтчилэн залилан хийдэг юм байна. Ард иргэд маань ийм хүнээс болгоомжлох нь илүүдэхгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Puujee
1 жилийн өмнө
66.181.161.65
Mash ayultai aihtar awgai bnle odo bcr aluulan taluulno gd yawj bga bvh barimt bichig notolgo bgashvv
Puujee
1 жилийн өмнө
66.181.161.65
Mash ayultai aihtar awgai bnle odo bcr aluulan taluulno gd yawj bga bvh barimt bichig notolgo bgashvv
Puujee
1 жилийн өмнө
66.181.161.65
Mash ayultai aihtar awgai bnle odo bcr aluulan taluulno gd yawj bga bvh barimt bichig notolgo bgashvv
Зочин
2 сарын өмнө
59.153.113.90
face haygiig todorhoi yvularai
Зочин
2 сарын өмнө
59.153.113.90
ganhuygaa fec haygaa ogoch
Зочин
2 сарын өмнө
59.153.113.90
ganhuygaa fec haygaa ogoch
Зочин
2 сарын өмнө
59.153.113.90
ganhuygaa fec haygaa ogoch
Төстэй мэдээ