alim.mn | 2024.12.23
Хён Бин, Сон Хэ Кё хоёр эргэн нийлсэн үү?

“Crash Landing of Love"  киноны од Хён Бин хуучин найз бүсгүй Сон Хэ Кётой эвлэрч, нууцаар үерхэж байгаа гэж фэнүүд нь үзэж байна.  Сон Хё Ги өнгөрсөн жил нөхөр Сон Жүн Кигээс салсан. Солонгосын жүжигчин Сон Хэ Кё, Хён Бин нар 2008 оноос 2011 он хүртэл болзсон. Анх 2008 онд хамтдаа кинонд тоглож байгаад хосууд болсон тухай цуу яриа гарч эхэлсэн. Тэд  2009 онд харилцаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч удалгүй 2011 онд Сон  Хён Кё, Хён Бин нар салж байгаагаа зарласан. Хён Бин цэргийн алба хаахаар босон үеэс өмнө салж байгаагаа зарласан. Тэдний агентлаг "Завгүй цагийн хуваарь, мөн "олон нийтийн анхаарлын улмаас үүссэн хэт их стресстэй" холбоотой" гэж салалтыг нь тайлбарлаж байв. Хосууд  "ийм асуудалтай тулгарах цаг хүрэлцэхгүй байсан тул хосууд тусын  замаар явахаар шийджээ. Гэвч саяхнаас эргэн нийлсэн гэж фэнүүд нь хардаж байна. Хосууд нэгийнхээ статус дээр коммент бичиж, харилцааных нь талаар асуухад сэтгэгдлээ хаажээ. Сон Хё Кэ инстаграмдаа Хён Бин зар сурталчилгааны зураг авахаар байршсан газартай тун төстэй зураг оруулжээ. Мөн Сон  Хэ Кё нь "S" ба "H" үсэгтэй зүүлт зүүж байхыг харснаас энэ хардлага гарчээ.  Жүжигчин Хён Бин мэргэжил нэг Кан Сорагаас салснаас хойш Сон Хэ Кётой харилцаагаа сэргээсэн байж магадгүй л юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ