alim.mn | 2024.12.23
Олимпийн аварга Э.Бадар-Ууган загасны аж ахуйд ажиллаж байна

Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нартай Америкт гацсан. Одоо тэд наашилж, Солонгост түр суурьшин байгаа. Монголын тэргүүн баяны хүү охин болох Б.Баттүшиг, Нямтайширийн Цэлмүүн яах вэ, ажиллахгүй, хураасан мөнгөө хэрэглээ Солонгост хэдэн ч жил ажил хийхгүй амьдрах чадвартай улс. Харин олимпийн аварга Э.Бадар-Ууган Солонгост загасны аж ахуйд ажиллаж байна. Э.Бадар-Ууган маш ховордсон загас болох "Белуга" загасны аж ахуйд ажиллаж байгаа аж. Энэ загасанд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин дуртай. Орост төдийгүй дэлхийд ховордож байгаа загас. Орост энэ загас эрс ховордоод "Белуга" нэртэй архи хүртэл үйлдвэрлэн гаргасан. Белуга загасны түрс 100 грамм нь 200-300 доллар хүрдэг. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ