Өнгөрсөн оны олныг шуугиулсан гэмт хэргийн нэг нь Ховд аймгийн Дулааны цахилгаан станцын даргыг дөрвөн этгээд барьцаалж машинаараа авч зугтаасан хэрэг байсан. 10-р сарын 19-эд гарсан энэ хэргийг цагдаа шуурхай мөрдөж гэмт этгээдүүдийг Завхан аймгийн Сонгино сумаас баривчилж, барьцаалагдсан иргэнийг эмнэлгэд хүргэсэн. Энэ хэргийг үйлдэгдсэд болох У.Өсөхөө ..., О.Тулгаа ..., Б.Г нар Хэнтийнхэн толгойлогч нь Увсын Улаангомд төрсөн Хөөт овгийн Г.Б байжээ. Тэднээс О.Тулгаа насанд хүрээгүй байсан. Толгойлогч нь хохирогч ДЦС-ын даргатай эртний танил гэж мэдүүлжээ. 1992 онд тэрээр ЦЕГ-ын Эдийн засгийн албанд ажиллаж байхад станцын дарга нь зэс гаргадаг байсан гэнэ. Дундын тооцоо байсан агаад тэрийг дуусгах гэснээс болж жижигхэн зүйлээс том хэрэг мандсан хэмээн толгойлогч харамсжээ. Толгойлогч залуусаа “нэг ажил байна” хэмээн цуглуулаад хотоос гарч эхлээд Увс руу явжээ. Тэрээр станцын даргыг нэлээд судалсан тул машины дугаарыг нь залуусдаа хэлж замдаа зөрөх тэргийг харж явахыг тушаасан. Мөн цахим хууудсандаа орох, явсан замын зураг тавихыг хатуу хоригложээ. 4-5 хутгатай явжээ. Ингээд Увсад ирсэн байна. Толгойлогч энд нутгийнхантайгаа уулзаж залуудаа хийж явсан бууны наймааны зарим асуудлыг зохицуулжээ. Энэ үед станцын даргыг Ховдод байна гэсэн мэдээлэл аваад хөдөлжээ. Аймгийн төвд ирээд хайж явсаар Жаргалант сумын Магсаржав багийн нутагт байрлах “Талын буудал” зочид буудлын зогсоолд хохирогчийн машин зогсож байхыг олжээ. Ингээд отож машиндаа хоносон. Станцын дарга маргааш өглөө буудлаасаа гарч машиндаа суун хөдөлжээ. “Тамхи-Со”-гийн уулзвараар зүүн гар эргэтэл араас нь машин мөргөсөн байна. Буутал дөрвөн хүн гарч ирээд гар хөлөөс нь барин машиндаа чихжээ. Станцын дарга “туслаарай, амь авраарай” гэж хоёронтоо хашгирсан ч хэн ч байсангүй. Даргыг суудлын голоор дээш харуулан хэвтүүлээд гар хөлийг скочидсон. Толгойлогч “намайг таньж байна уу” гэснээр тэд 23 жилийн дараа ахин уулзсан гэнэ. Станцын дарга ингэж байгаагийн учрыг асуухад толгойлогч “дундын тооцоо бий” гэжээ. “Тооцоо дууссан шүү” гэхэд “дуусаагүй” гэсэн хариу сонсжээ. Дарга сэвтсэн машиных нь оронд шинийг авч өгье гэхэд толгойлогч зөвшөөрсөнгүй. Харин нуруундаа хоёр, шанаандаа нэг цохиулжээ. Халаасыг нь ухахад 630 мянгөн төгрөгч гарч иржээ. Толгойлогч дараа нь станцын дарга хуучны тооцоондоо сайн дураараа өгсөн гэж мэдүүлсэн. Тэд тэр дороо Ховдоос гарч Увсыг зорьжээ. Даргын машиныг Тулгаа нь барьж араас нь дагажээ. Замдаа Өлгий суманд бензин хийсэн. Энэ үед хохирогчийн хүү аавынхаа эрэлд гарчээ. Тэрээр зочид буудалд очиж байхгүй байсанд нэлээд хайжээ. Буудлын болон замын камерийг шүүгээд аавынхаа машиныг Буянт сумын чиглэлд явсаныг тогтоож цагдаад мэдэгдээд араас нь хөдөлсөн. Явсаар Өлгий суманд хүрч хүмүүсээс асуухад ... дугаартай Ландыг хүүхэд бариад явж байсан гэжээ. Энэ үед барьцаалагчид Улаангомд ирж толгойлогчийн эгчийнд буужээ. Байшингийн хоср давхарт гаргаад даргад хөнжил гудас хаяж өгсөн. Мөн банкны бүх картыг нь хураан авч “кодоо үнэн хэлэхгүй бол ална” гэжээ. Тэд АТМ-аас хоёр удаагийн үйлдлээр нийт таван сая төгрөгийг нь авсан. Маргааш нь өөрсдийн унаж явсан машиныг үлдээгээд даргын жийпээр аймгаас гарч шууд Улаанбаатарыг зорьсон. Дарга Ховд явахыг шаардахад “дуугай явахгүй бол ална шүү” гэсэн тул ахиж юм дуугараагүй аж. Увсын Наранбулаг сумын зам дээр тэд аавыгаа хайж явсан даргын хүүгийн машинтай зөржээ. Хүү нь 140 км хурдтай давхиж яваа машиныг хараад шууд таньж араас нь хөөсөн. Барьцаалагчид дагаж байгааг анзаараад зогсоход очиж зүрхлэлгүй машины гэрлээ унтраан зогсож хүлээжээ. Хэсэг зогсоод барьцаалагчид хөдлөхөд араас нь дагасан ч алдсан. Харин цагдаа нар Завханы Сонгино сум орох зам дээр чиргүүл хөндлөн тавиад хүлээж байжээ. Барьцаалагчид арга буюу зогсож даргыг цагдаа нарт “Тосонцэнгэл орж бариулах бариулах гэж явна” гэж хэлэхийг тулгаад хутгаар зүүн гуяанд нь хоёр, баруун гуяанд нь нэг удаа хатгасан. Буухдаа бүх хутгаа машиндаа орхижээ. Буумагц цагдаа шуурхай ажиллагаар барьцаалагчдыг дор нь баривчилж станцын даргыг эмнэлэгт хүргэжээ. Станцын дарга толгойлогч хоёр 23 жилийн өмнө бууны наймаа хийжээ. Дарга түүнээс “Сайга”, автомат калибрь хоёрыг 500 мянгаар худалдаж авсан агаад ямар нэгэн тооцоогүй хэмээн мэдүүлсэн. Барьцаалагчид гурван хутга, нэг хайч болон отверткаар зэвсэглэсэн байжээ. Хохирогчийг хулгайлан Увсад очсон хойно бүлгийн гишүүд хагаралдаж зарим нь зугтаах гэсэн аж.