alim.mn | 2025.07.05
7 хоногийн дотор дүүдээ байшин барьсан 14-тэй хүүг Америкийн барилгын компани ажилд урьжээ

Английн Рексем хотын 48 настай валли эр Марк Уилльяамс 14-тэй хүү Брэдлидээ охин дүү Эппи Мэйдээ тоглоомон байшин барьж өгөх үүрэг өгчээ.

Би хашааныхаа хуучин саравчийг буулгаад дүүдээ байшин барьж өгөхийг хүүдээ хэлсэн. Зураг төслөө өөрөө гарга гэсэн. Хүү маань бүхнийг өөрөө хийх дуртай. Бас байшин баривал PlayStation тоглоомоосоо хөндийрөх байх гэж бодсон

Хүү аавынхаа даалгавырг гялалзтал биелүүлжээ. Байшинг ердөө долоохон хоногийн дотор барьжээ. Аав жаахан л тусалсан агаад ихэнхи ажлыг хүү өөрөө хийсэн байна.

Би ердөө ямар нэгэн зүйл өргөх барихад л тусалсан

Дүүгийн байшинд 200 фунт буюу бараг 350 доллар зарцуулагджээ.  Хүүгээрээ бахархсан аав нь хийсэн байшингийн зургийг цахим хуудсандаа оруулжээ.  Түүний пост 27 мянган лайк авсан байна. Удалгүй хүүд Америк, Австралийн барилгын компаниас ажлын санал ирсэн гэнэ.

 

Эх сурвалж : https://www.thesun.co.uk/fabulous/11811239/diy-wendy-house-dad-son-playstation-offered-job-australia/

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ