ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Албан тушаалаасаа буухгүй хэмээн зөрүүдлэж байсан Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр олон нийтийн шахалтанд бууж өгчээ. Тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд пүрэв гарагт эх орондоо ирэх юм байна. Ингээд Цэцийн бүрэлдэхүүн бүрдсэний дараа хуралдаж даргынхаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх аж. Өнөөдөр зарлагдаад байсан Цэцийн дарга Д.Одбаярын мэдээлэл хийх хэвлэлийн хурлыг цуцалжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ