alim.mn | 2024.12.23
Трампын хүү, ачийн Монголд аялсан тусгай хамгаалалтын зардал 76 мянган доллар болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсад найм хоног аялаад буцсан. Баян-Өлгий аймагт айлд зочилж, Алтай таван богдод хүрсэн. Аяллынхаа үеэр Дональд Трамп Жуниор нь хоббигоо дагаж, Монгол орны ховордсон аргаль агнасан. Өмнө нь Африкт аялахдаа арслан алж зугаацсан нь дэлхий нийтийн шүүмжлэлд өртсөн.  Дональд Трамп Жуниор хүүтэйгээ хамт Монгол Улсад найм хоног аялахдаа тусгай хамгаалалтын зардал нь 76 мянга 859 ам.доллар болсныг АНУ-ын тусгай албаны баримтад тэмдэглэжээ. Дональд Трамп Жуниор төрийн тусгай хамгаалалтаас бусад аяллын бүх зардлаа өөрөө гаргажээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ