alim.mn | 2024.12.23
2000 онд нас барсан этгээд 1986 онд Ерөнхий сайд Улоф Пальмег хөнөөсөн нь тогтоогдсоноор хэргийг хаажээ

Шведийн ерөнхий прокурор Кристер Петерсон 30 гаруй жил үргэлжилсэн тус улсын Ерөнхий сайд Улоф Пальмег хөнөөсөн хэргийг албан ёсоор хаасаныг мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн зууны хамгийн дуулиант хэрэг байсан. Ерөнхий сайд Улоф Пальме нь 1986 онд эхнэрийн хамт кинотеатраас гарч яваад буудуулж амиа алдсан. Тухайн үед хамгаалалтгүй явж байсан. Хэргийн мөрдлөг 30 гаруй жил үргэлжилсэний эцэст аллагыг Стиг Энгстрим үйлдсэнийг саяхан тогтоосон байсан. Гэсэн ч тэрээр  2000 онд өөрийн үхлээр нас барсан. Тухайн үед тэрээр сэжигтнээр тооцогдож байсан ч баривчлах, яллах хангалттай баримт нотолгоо байгаагүй аж.  Харин одоо аллагыг Стиг Энгстрим үйлдсэн нь нэгэнт батлагдсан байна.

 

Эх сурвалж : https://www.kpcw.org/post/prosecutors-sweden-finally-close-case-1986-assassination-olof-palme#stream/0

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ