alim.mn | 2024.12.23
Эхнэрт нь хэлнэ хэмээн сүрдүүлж 600 мянган төгрөг авсан экс нууц амрагтаа өширхөхдөө “ланд-200”-гийнх нь дугуйг хагалжээ

Энэ явдал Баянгол дүүргийн 16-р хороонд орших “МаксМолл” худалдааны төвийн гадна талын зогсоолд болжээ. Цагдаагийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 12 цаг 34 минут 40 секундэд тамхи зуусан эрэгтэй хойд талын дугуй хэсэг рүү доошоо тонгойж байгаа харагдаж байна. 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 12 цаг 34 минутаас 12 цаг 55 секундэд  хар куртиктай тамхи зуусан эрэгтэй тойроод нөгөө талын хойд талын дугуй руу тонгойж байгаа хэсгийг харуулав. ...2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 12 цаг 35 минут 12 цаг 36 минут хүртэл хар куртиктай тамхи зуусан эрэгтэй ямар нэгэн эд зүйл халаасандаа хийгээд цааш явж байгаа хэсгийг харуулав..." гэжээ.  Уг  эрэгтэй болох яллагдагч  Ч.А нь  барилгын ........ компанийн захирал агаад Алтангадас одонгоор шагнуулсан. Харин хохирогч эмэгтэй нь  “7..- 4..” дугаартай “ланд-200” машины эзэн аж. Хэрэгтэн нь болсон явдлын тухайд  “2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Макс молл худалдааны төвийн гадна компанийхаа дансыг шалгах гээд явж байтал  Д-гийн  .... гэсэн улсын дугаартай улаан өнгийн Ланд 200 загварын автомашин зогсож байхаар нь хутгаар урд болон хойд талын дугуйг нэг нэг удаа хатгасан. Миний  дугуйг хагалсан шалтгаан бол би тэр эмэгтэйтэй  2 жил орчим нууц амрагийн холбоотой байсан. Тэгээд болъё гэж хэлээд уулзахаа больсон чинь намайг удаа дараа утсаар дарамтлаад сүүлдээ манай эхнэр лүү танай нөхөртэй 1 жил 6 сар явалдсан гэж ярьсан.  Надаас 1.000.000 төгрөг нэхэхээр  нь 600.000 төгрөгийг өгсөн. Мөнгө нэхсэн болон  манай эхнэр рүү залгасанд нь уур хүрээд дугуйг нь хагалсан...” гэжээ.  Харин хохирогч камерийн бичлэгийг үзээд дугуй хагалагчийг “зүс таних хүн байна” гэжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
jg1120
4 жилийн өмнө
146.99.237.103
эээээ чааваас дааа. 1 сая төгрөг нэхэж байхад өгчихөж чадахгүй ямар гуриа, арчаагүй новшийн өрөвдөлтэй эр вэ. ланд 200 унадаг хүүхэн 1 сая төгрөг нэхэж амны гарз болж яадаг байнаа. эхнэрээсээ өөр хүүхэнтэй явж байгаа эр байвал салахдаа хэдэн ч төгрөг нэхсэн өгч бай за юу. эсвэл эхнэрт лүү чинь залгаж хэлнэ гэдэгт сэтгэлзүйн бэлтгэлтэй бай за юу. авгай чинь уурлаж сална гэхгүй гэж итгэж байвал мөнгө өгөхгүй гэж хэл. харин авгай ална гэж айж байвал нэхсэн мөнгийг нь өгч бай за юу. 1сая төгрөгнөөс болж ингэж шившигээ хутгах ч гэж дээ. ёстой өрөвдчихлөө
Төстэй мэдээ