“Майнтэх техноложи” компани нь “Монголын алт” буюу “МАК”-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн сухайтын уурхайн сүлжээ, программыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт нийлүүлж суулгаж өгчээ. Сүлжээг “МАК”-ийн IT инженер Н.Э хариуцан ажиллахаар болж түүнд серверийн мэдээллийг өгсөн. Гэтэл энэ оны 2-р сарын 19-ны өдөр сүлжээ ажиллахгүй таг зогсжээ. Ингээд программ нийлүүлсэн компаниийг дуудсан. Компаниас хоёр мэргэжилтэн уурхай дээр ирээд эхлээд сервер хариуцсан IT инженер Н.Э-тэй холбогдох гэхэд утас нь унтраастай байжээ. Хоёр мэргэжилтэн эхлээд серверийг асааж унтраахад нууц үгийг сольсон нь мэдэгджээ. Ганцхан админы нууц үгээс бусад нууц үг, зөөврийн станцуудын тохиргоог өөрчилсэн нь мөн тогтоогджээ. Мэргэжилтнүүд хоёр өдөр ажиллаж сүлжээг байдалд нь эргүүлж оруулсан. Үүний дараа хохирлын хэмжээг тооцоолж гаргажээ. Гол төхөөрөмж болох Тгороз 6420ХА- гийн нууц үгийг сольсон тул шинийг 7000 доллароор худалдан авах шаардлагатай болжээ. Нийтдээ 25 сая төгрөгний хохирол учирсан тул цахим халдлагын талаар цагдаад мэдэгдсэн аж. Цагдаа мөрдөөд IT инженерээр ажиллаж байсан Н.Э нь өнгөрсөн 2-р сарын 19-ны өглөө Улаанбаатар хот дахь гэрээсээ цахим халдлага үйлдсэн болохыг тогтоосон байна.