alim.mn | 2024.12.23
Хятадын “Жин Тай Хэ” компани химийн хорт бодис хадгалж байсныг тагнуул ирлүүлжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Жин Тай Хэ” компани нь тус аймагт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулжээ. Энэ хооронд 2014-2016 оны хооронд л түр зогссон гэнэ. Бор-Өндөр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт  жоншны баяжуулах үйлдвэртэй ч олборлолт хийдэггүй.  Бусад компаний  олборлосон төмрийн хүдрийг худалдаж аваад үйлдвэртээ нойтон соронзон аргаар буюу усаар норгож соронзон сеператороор баяжуулан 50-60 хувийн баяжмал гаргаж БНХАУ-руу экспортолдог.  Саяхан энэүйлдвэрийг тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис хадгалж байсныг тагнуул илрүүлжээ. Тагнуулаас өгсөн мэдээллийн дагуу хяналтн байгууллагаас шалгалт хийхэд хятад ажилчдын байрны цоожтой өрөөнөөс 16 төрлийн 49 ширхэг химийн бодис гарч иржээ.  “ЖинТай Хэ” компаний цаад эзэн нь БНХАУ-ын Эрээн хотын “Бө-Шин” худалдааны компани гэнэ. Тус компаниас томилогдсон хятад иргэн Лю Гуо Хуй гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.  Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис хадгалсан хятад компанийг 50 сая төгрөгөөр торгож үйл ажилаагаа явуулах эрхийг нь нэг жил хасжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ