Ринчен гуайн зээ хүү Ганибалын Амартүвшин гэж цэмцийсэн залуу Шарк танк нэвтрүүлэг хөтөлж эрээн оймсоороо олонд илүүтэй танигдсан билээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар хагас жил ажилласан Г.Амартүвшин өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн нь УИХ-д нэр дэвшихээр болсонтой нь холбоотой. Анх УИХ-д нэр дэвшихдээ мордохын хазгай гэгч болж, ядруухан хүүтэй, үнэтэй хувцас, хамгаалалтын малгай өмссөн зургаа тавьж пиардсан нь шүүмжлэлд өртсөн. Дараа нь уучлал гуйж жиргэсэн биш бүр нэрмээс болж, нэг л над өөд харахгүй яваа. Тэр тусмаа Голландын иргэншилтэй гэж, "ХАС"-ын Ганхуяг удаа дараа лайв хийсэн, ч Г.Амартүвшин хариу өгөхгүй "гүлдийсэн". Одоо гүлдийгээд ч нэмэргүй бололтой. Монгол Улсын иргэншлээс хасахыг гуйсан өргөдөл ил гарчээ. Мөн Америк эхнэртэй, ихэр охинтой нь ч ил боллоо. Г.Амартүвшин намтартаа дөрвөн хүүхэдтэй гэдэг, эхнэр Дэлгэрмаа нь хоёр хүүхэдтэй гэж өөрийгөө танилцуулдаг. 2015 онд нэг гэртээ орсон хосууд хоёр талаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд дундаасаа хүүхэдтэй болоогүй юм байна. Ринчин гуайн зээ хүү гэсэн ч яг яс цусны тасархай биш, мөн дээр нь гадаадын харьяат байсан гэдэг нь Ганибалын Амартүвшинд гай л болно доо...