alim.mn | 2024.12.23
Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани дэлхийн топ 10 баяны тоонд орлоо

Азийн тэргүүн баячуудын нэг, Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани дэлхийн хамгийн баян 10 эрхмийн тоонд багтлаа. Түүний нийт хөрөнгө 64.5 тэрбум ам.доллар давсан байна. Мукеш Амбани зах зээлийн үнэлгээгээрээ Энэтхэгт тэргүүлэгч “Reliance Industries” компанийн 42 хувийг эзэмшдэг, ТУЗ-ийн дарга. Он гарснаас хойш “Reliance Industries”-ийн салбар нэгж, харилцаа холбооны “Jio Platforms” их хэмжээний санхүүжилт амжилттай татжээ. Мөн “Reliance Industries”-ийн нэгж хувьцааны ханш гуравдугаар сараас хойш хоёр дахин өссөн байна. Цар тахлаас шалтгаалж бусад тэрбумтнуудын бизнес бэрхшээлтэй тулгарч, хэдэн тэрбумаар алдаж байхад Мукеш Амбанигийн харилцаа холбооны салбарын бизнес өсөлттэй байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ