alim.mn | 2024.12.23
Увс руу мөнгө урсгасан Н.Цэрэнбат сайд унаж, Увсаас анх удаа АН, УИХ-ын гишүүнтэй боллоо

УИХ-ын сонгууль болж, баруун аймгийн улаан гэдэг тойргууд цэнхэртэж эхэлжээ. Увс аймаг ардчилсан хөдөлгөөн өрнөснөөс хойшхи 30 жилд анх удаа Ардчилсан намын төлөөллийг УИХ-ын гишүүнээр сонголоо. “Тесо” группийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг ялав. УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат яамныхаа төсвийн мөнгийг харамгүй зардаг, тэр тусмаа Увс руу урсгадгаараа зартай. Агаарын бохирдлыг бууруулах, Улаанбаатарын утааг бууруулсан гэж МАН-ын иргэд сонгогчид үнэлсэн бол Н.Цэрэнбат сайд ялах л учиртай. Тэр тусмаа Агаарын бохидлыг бууруулах нэрээр Увс руу хэдэн зуун саяар нь зарж, машин унаа ч бэлэглэсэн нь цөөнгүй. МАН-аас нэр дэвшсэн бор халзан төлөг ч болж дагаж, гуя дагасан хүзүү ч сонгогдож байхад бүхэл бүтэн салбар хариуцсан сайд, УИХ, Засгийн газрын гишүүн Н.Цэрэнбат нь өвдөг шороодсон нь харамсалтай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ