Туркменистаны ерөнхийлөгч төрсөн өдрөө тэмдэглээд ялалтын баярт очсонгүй

Covid 19 дэлхийг өөрчилж байна гэхэд хилсдэхгүй. Энэ цар тахлын улмаас жил бүрийн 5 дугаар сарын 9-нд Улаан талбайд болдог ялалтын баяр болсонгүй. Харин энэ 6 дугаар сарын 24-нд Москвад болсон Ялалтын баярын парадад хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтсан улсуудын төрийн тэргүүнүүд оролцоогүй. Тэдгээр улсын төрийн тэргүүн бүгд л коронавирусээс үүдэлтэй карантинаас болж очих боломжгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд тайлбарлан уучлалт гуйжээ. Харин Туркменистаны алдарт ерөнхийлөгч "шоумен" Гурбангулы Бердымухамедов өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэж байгаа тул очиж чадахгүй хэмээн Путинд хэлсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ