П.Нүрзэд АН-ын ХЭГ-ын дарга боллоо
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар П.Нүрзэд томилогджээ. П.Нүрзэд нь Нийслэлийн АН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд намын анхан, дунд шатанд 10 гаруй жил ажилласан залуу улстөрч. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймагт өрсөлдөөд ялагдсан билээ. Ерөнхийлөгчийн гарын хүн гэж болох П.Нүрзэд УИХ-ын сонгуульд ялагдсан ч АН-ын ХЭГ-ын дарга болсон нь Х.Баттулга намдаа нөлөөтэй байгааг харуулж байна. Тэрчлэн АН-аас УИХ-д сонгогдсон 11 гишүүний 9 нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэж улс төр сонирхогчид үздэг.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ