alim.mn | 2024.12.22
Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн УИХ-ын шийдвэрт хориг тавина

УИХ 2020 оны төсвийг батлахдаа ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийнхөө хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан. Тэгвэл уг шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ. УИХ одоогоор шийдвэрээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй байна. Ирсэн даруйд нь хориг тавина гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ. Тэрээр “Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмсэн УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихаар бэлтгэж байгаа” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ