alim.mn | 2024.12.23
УИХ-ын гишүүн асан Дамба-Очирыг албадан ирүүлж, цагдан хорихоор шийдвэрлэжээ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.07.30/ 09.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч өөрөө болон өмгөөлөгч нь ирээгүй тул хойшиллоо. Иймээс шүүх хуралдааныг ирэх наймдугаар сарын 12-нд 10.00 цагт хийхээр товлов. Мөн шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ