alim.mn | 2024.12.23
Испанийн хаан асан 82 настай Хуан Карлос 100 сая еврогийн асуудлаас болж эх орноосоо хөөгдлөө

Испанийн хаан байсан 82 настай Хуан Карлос саяхан нутгаасаа хөөгдөн, Францын эзэмшилд байдаг République Dominicaine улс уруу дүрвэн гарчээ. Энэ арлыг анх нэрт аялагч түүхч Кристофер Колумб нээсэн бөгөөд хожим нь Испаний хаан Кристофер Колумбыг энэ арал руу цөлж байсан аж. Испанийн хаан сүүлд энэ арлаа Франц улсад бэлэглэж байсан түүхтэй.
Испаний цэргийн дарангуйлагч Francisco Franco-гийн дэглэм 1969 онд нуран унасны дараа Испаний хаан ширээг Хуан Карлос үргэлжлүүлэн авч явж, Испанийг ардчиллын замаар  хөтлөн хөгжүүлсэн гавьяатай. Гэвч 2012 оноос ард түмнийхээ дунд нэр хүнд нь унаж, 2014 онд хаан ширээгээ хүү Felipe VI шилжүүлэн өгчээ.
Эх орноосоо зугтсан 82 настай хаан асан 2012 онд Африкийн дархан цаазат Ботсванид нууц амраг болох герман бүсгүй, Саудын Арабын хааны зөвлөхтэй хамт заан агнасан нь баригдан торгуулж, 30 мянган евро төлсөн. Энэ нь эдийн засгийн хямралд өртсөн испаничуудын уурыг хүргэв. Энэ үед хаан зүрхний шигдээс болж Африкийн эмнэлэгт бие нь муу байсан болохоор тэгсгээд өнгөрсөн. Гэтэл 2016 онд хааны гүнж татвараас 6,1 сая евро нуун дарагдуулсан хэрэг илэрч, одоо хуулийн байгууллага шалгаж байгаа. Тэрчлэн 2018 онд Саудын Арабт цахилгаан галт тэрэгний "TGV" зам барихад Карлос хаанд 100 сая евро бэлэглэснийг 15 оффшор дансанд нуусан байсныг илрүүлжээ. Энэ гурван том асуудлыг үндэслэн, Испани оронд амьдрах бүрэн эрхийг хасан, хааныг нутгаасаа хөөх шийдвэр гаргасан гэнэ. Энэ шийдвэр гарсны дараа Карлос хаан хүү Felipe VI-даа захидал бичиж үлдээгээд 5 минутын дараа Испани орноо орхин гарчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ