Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Чингис хаан” одонгоор энэ жил энгэрээ мялаалгах эрхмийг зарлалаа. Тэрбээр "Энэ жилийн Чингис хааны одонг “The Hu” хамтлагт олгохоор болсон. Дэлхий дахинд Монголын нэр хүндийг өргөж, хүннү рок монголын язгуур урлагийг дэлхий дахинд сурталчилсан. 11 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгаа. Үүсгэн байгуулагч пропдюссер Ц.Дашдондог ажилладаг" гээд танилцуулгыг уншиж өглөө. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.