alim.mn | 2024.12.23
Л.Ган-Эрдэнэ, Т.Дэлгэрмөрөн хоёр 10 сая төгрөгийн бооцоо тавьжээ

Хөвгүүдийн топ хамтлагийн нэг хоёрт бичигддэг хамтлагийн дуучид болох Т.Дэлгэрмөрөн, Л.Ган-Эрдэнэ хоёр бооцоо тавьж турахаар болжээ. "Камертон", "Номинталст" хамтлагийн Ган-Эрдэнэ, Дэлгэрмөрөн хоёр өсвөр наснаасаа махлаг хөвгүүд байсан. Харин нас нь 40 хүрсэн ид насандаа бооцоо тавьж турахаар болжээ. Энэ санаачилгыг Л.Ган-Эрдэнэ эхлэн гаргаж, гурав хоногийн өмнө “Номинталст"-ын Дэлгэрмөрөнг "Камертон"-ы Ган-Эрдэнэ би тулаанд дуудаж байна” гэж, олон нийтийн сүлжээнд бичсэн. Хариуг нь Т.Дэлгэрмөрөн удалгүй өгч, ханш нь өсжээ. Тэд нэг сарын хугацаанд хэн нь илүү жин хаяж чадахаа үзэх гэж байгаа аж. Хамгийн их жин хаяж чадсан нэгэндээ 10 сая төгрөг өгөхөөр болжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ