alim.mn | 2025.04.19
Т.Бадамжунай, С.Ламбаа худ ураг болж, "алдарт" өвөө болжээ

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан улстөрч Т.Бадамжунай УИХ-ын гишүүн байсан 2004-2008 онд гишүүний туслахаар ажиллаж байсан. Харин Ж.Батбаясгалангийн эхнэр Г.Хосбаяр УИХ-ын гишүүн С.Ламбаагийн туслахаар ажиллаж, залуухан хосууд үерхсээр гэрлэсэн. Тэр үед Т.Бадамжунай, С.Ламбаа хоёр худ ураг боллоо гэж хэвлэлүүд бичиж байлаа. Архангайн гаралтай залуус, Архангайн угшилтай гишүүдийн туслахаар ажиллаж байгаад хамт амьдарсан хос дөрвөн хүүтэй болжээ. Хотын дарга Ж.Амарбаясгалан дөрвөн хүүтэй болж, гэргий нь Алдарт эхийн хоёрдугаар одон гардсан баяраа олон нийтэд хуваалцжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ