alim.mn | 2024.12.23
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төрсөн эхийгээ ч мөнгөөр худалдахад бэлэн улс намайг Ганнамд 3 байртай гэжээ

Солонгосын баячуудын хороололд Монголын сайд гурван байртай гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл Ганнамд гурван байртай гэгдсэн засгийн газрын гишүүнээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг тодруулж, хүмүүс шүүмжилж эхэлсэн. Харин энэ талаар Ч.Хүрэлбаатар сайд тайлбар хийжээ. Тэрээр "Төрсөн эхийгээ ч мөнгөөр худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ аль эрт худалдчихсан хэдэн “хумснууд” Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ. Мөнгө төлөөд спонсордчихжээ, бас. Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхлүүлчихсэн үү?
Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү" гэжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ