ГХ-ны сайд Н.Энхтайван: Солонгост манай 8 иргэн коронавирусын халдвар авсан
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван "Сөүлд хүнсний үйлдвэрт ажиллаж байсан манай 5 иргэн болон тэдэнтэй харилцаанд орсон 3 иргэн нийт 8 хүн коронавирусын халдвар авсан болох нь 8 сарын 26-нд тогтоогдсон байна. Үүнээс нэг хүн нь энэ сарын 12- нд Консулын хэлтэст ирсэн байна. Консулын ажилтнуудыг бүгдийг нь шинжилгээнд хамруулна" гэж дөнгөж сая твитер хаягаараа дамжуулан мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ