УИХ дахь АН-ын бүлгийнхэн хоригдож буй С.Баярцогт, Да.Ганболд, Д.Эрдэнэбат нарыг эргэлээ

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар хорих 409 дүгээр ангид хоригдож буй намын гишүүдээ өчигдөр эргэжээ.
Анхан шатны шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганболд нарын хүмүүсийг гэм буруутайд тооцож хорих ял оноосон билээ.
Хоригдож буй хүмүүсийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд гэм буруутай эсэх нь давах болон хяналтын шатны шүүхээр эцэслэн тогтоогдох юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ