Бүтэнбаярын Сүндэръяа буюу Сүнээ гэх бүсгүй засгийн газрын шийдвэрийг түрүүлж твиттер хуудсаараа дамжууоан мэдээлснээр олны анхааралд орсон. Дандар баатрын зээ охин гэсэн нэрээр олонд танигдаж, өнгөрсөн жил Дорнодод Дандар баатрын хөшөөний очихдоо цэргийн дарга нарыг тас загнаж, юм л бол дээшээ хэллээ гэж утсаа шүүрч даналзаж явсан гэдэг. Өнгөрсөн сонгуулиар Сүнээ бүсгүйн хагас нүцгэн хувийн зургууд цацагдаж, эвгүй байдалд орсон. Дандар баатрын ганц зээ шиг мандаж явсан "балетчин" Сүнээ жаахан дарагдаж, аядуу зөөлөн болж байгаа. Харин Дандар баатрын өвөр дээр эрхэлж өссөн зээ охин Д.Ганбаатарын Гангамөрөнг МАН-аас НИТХ-д нэр дэвшүүллээ. Энэ үед Б.Сүнээ "Бидний өвөө МУ-ын гарамгай баатар Л.Дандарын өргөмөл хүү Д.Ганбаатар ахын охин Г.Гангамөрөн эгч маань НИТХ-ын сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт Ж. Ганбаатар гишүүний дэмжлэгтэйгээр өрсөлдөхөөр болсон байна.
Гангамөрөн эгчдээ баяр хүргэж АМЖИЛТ ХҮСЬЕ ??
Хэдийгээр бидний дунд олон жилийн гэр бүлийн таагүй харилцаа байдаг хэдий ч өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалж дүүгийн ёсоор энэ үл ойлголцлолыг эцэс болгохоор шийдсэнээ уламжлъя.
Биднийг “..хужаагийн эрлийз, хүний өвөөгийн нэр ашигласан гэх мэтээр янз бүрээр дуудаж, нийгэмд буруу ойлголтыг төрүүлсээр ирсэн.
Энэ асуудлыг мухарлаж амжилгүйгээр Дандар өвөөгийн маань төрсөн хүү болон зээ хүү хоёулаа тэнгэрийн оронд мордлоо ?
Өнгөрсөн цаг хугацаанд болсон бүх зүйлийг уучилж эмэгтэй хүний энэрэнгүй сэтгэлээр хандаж үүссэн гэр бүлийн асуудал болон нийгэмд буруугаар ойлгогдсон үл ойлголцолд цэг тавьж чадна гэдэгт миний бие гүнээ итгэж байна.
Өвөг эцэг, нам төрийнхөө нэр хүндийг хамгаалах нь БИДНИЙ ҮҮРЭГ.
Үнэн түүхэнд өөрсдийн амбицаар хандах нь ХОРТОЙ юм.
Эгч дүү нар шиг эвтэй байцгаая" гэж бичжээ. Харин үүнийг харсан улс "Эгчийгээ магтан матжээ" гэж шоолж байна.