alim.mn | 2025.04.17
ЦЕГ: О.Осоржамаа, Б.Сүндэръя нарт халдсан этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна

Фэйсбүүкийн "од" О.Осоржамаа өчигдөр  дахин үл таних хүнд зодуулжээ. Түүнийг гудамжаар явж байхад нь  чулуу шидэж, гэмтээсэн байна. Энэ талаар ЦЕГ-аас “Иргэн Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дагуу ЧД-ийн ЦГ-аас шалгалтын ажиллагаа явуулахад 2020.09.22-ны өдрийн 15:00 цагийн үед ЧД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ биед нь халдсан болохыг тогтоон үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна” хэмээн мэдээллээ. Мөн балетчин Б.Сүндэрьяа буюу Сүнээг балетын сургууль дээрээ хичээл зааж байх үед нь нэгэн эрэгтэй биед нь халдаж буй бичлэг сошиал орчинд тархсан. Тэрбээр энэ талаар “ Ажлынхаа байран дээр аймшигтайгаар зодууллаа. Ухаан ороод хартал өмнө нь манай ажил дээр хутгатай ирсэн залуу мөн байлаа.

Намайг дарамтлаад байна сүрдүүлээд байна гэж өчнөөн удаа өргөдөл гомдол өгсөн.#Прокурорын байгууллагаас дандаа хаана! Шүүхийн шатруугаа хэзээ ч явдаггүй. Өчнөөн удаа дахин дахин гомдол өгч хавтаст хэргээ дахиад нээнэ. Дахиад прокурор нь хаана. Үхчээд ир эсвэл алуулчаад ир гэж байгаа бололтой” гэх тайлбарыг хийж байв.  Тэгвэл Б.Сүндэрьяагийн биед халдсан этгээдэд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ  талаар ЦЕГ-аас “Иргэн Сүнээд халдсан “З” гэгчийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ