
Индонезийн Банда Ачех муж шариатын хуулийг мөрддөг. Хүүхэд хүчирхийлсэн Рон гэдэг эрд лалын шүүхээс 175 удаа торлогдох ял оноожээ. Торлогдох нь биемахбодийн хүнд шийтгэл агаад олон удаагийн цохилтыг насанд хүрсэн эр хүн ч тэсвэрлэж чаддаггүй аж. Шүүх гаж донтонд оноосон 175 удаагийн торлогдох ялаас зөвхөн зургааг нь зургаан сар хорих ялаар дүйцүүлэг солихыг зөвшөөрчээ. Тус мужид торлогдох ялыг олон нийтийн өмнө гүйцэтгэдэг ч цар тахлын улмаас хязгаарлагдмал хүрээнд явуулсан байна. Ингээд гаж донтонг торлогдоход тэрээр 52 цохилтын дараа ухаан алдаж унажээ. Хэрэгтнийг үзсэн эмч ял гүйцэтгэхийг үргэлжүүлбэл нуруунд нь их хэмжээний цус харвалт, дотуур цус алдалт явагдаж магадгүй гэсэн тул шийтгэлийг хойшлуулсан байна. Өдгөө Рон шоронгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд бие нь дээрдмэгц үлдэх 117 удаагийн торлогдох ялыг гүйцэтгэх гэнэ.
Эх сурвалж : https://www.dailymail.co.uk/news/article-8769349/Indonesia-whipping-Child-rapist-collapses-beaten-169-times.html





