alim.mn | 2025.04.17
Нүцгэн зурагнуудыг нь цахимаар цацахаар сүрдүүлж 120 сая төгрөг нэхжээ

Гэмт этгээдүүд хохирогч бүсгүйн нийт зургаан ширхэг зураг байжээ. Тэд "TamlagchTamlagch" гэсэн аймшигт нэртэй цахим хаягнаас эхлээд хоёр зургийг нь явуулаад “чиний 12 ширхэг зураг байна. Энэ зурагнуудыг эхлээд гэр бүл рүү чинь, дараа нь олон нийтийн цахим сүлжээнд тавина, нэг зургийг 10 сая төгрөгөөр үнэлнэ” хэмээн сүрдүүлж нийт 120 сая мөнгө нэхжээ. Энэ хэргийг өмнө нь ял шийтгүүлж байсан Ч.Г, Х.Ч нар үйлдсэн. Хэрэгтэн Х.Ч буюу Чука нь бичиг үсэгт тайлагдаагүй аж. Болсон явдлын тухайд энэ өвлийн сүүлээр хохирогч руу 8854 ..... гэсэн дугаараас анх залгаад “өөрт чинь зураг явуулъя тэр зургаа харчих” гэж хэлээд утсаа тасалжээ. Ингээд "TamlagchTamlagch" гэдэг цахим хаягнаас нийт 12 ширхэг зураг иржээ. Удалгүй дахин залгаж “чиний энэ зургийг худалдаж авъя гэсэн хүн зөндөө байна. Харин өөрт чинь түрүүлж мэдэгдлээ, одоо яах уу” гээд хариу хэлэхийн завдалгүй утсаа тасалжээ. Маргааш нь уг дугаараас “Надад чиний 12 ширхэг зураг байна, тус бүрийг нь 10 сая төгрөгөөр үнэлж байна. Чи надад 120 сая төгрөг өгвөл яахав задруулахгүй” гэсэн мэссэж иржээ. Бүсгүй тийм их мөнгө байхгүй гэсэн хариу мэссэж явуулахад “тэгвэл эхний ээлжинд гэр бүлд чинь явуулна, дараа нь олон нийтэд дэлгэнэ, тэгээд чиний амьдрал сүйрнэ” гэсэн сүрдүүлсэн хариу иржээ. Айсан хохирогч өдрийн таван сая төгрөгний хүүтэйгээр долоо хоногийн хугацаа гуйж аваад тэр дор нь цагдаад хандсанаар сүрдүүлэгчдийг баривчлуулсан. Сүрдүүлэгчдийн нэг болох Б.Г нь ТВ зураглаачаар ажиллаж байсан агаад хохирогч эмэгтэйтэй 2015 онд Хонгконгод танилцжээ. Монгол ирээд хамт амьдарч эхэлжээ. Дараа жил залуу нь Япон луу, бүсгүй Солонгос руу ажиллахаар явсан. Хоёр өөр улсад байгаа хос мессэнжэр чатаар бие биедээ хайрын үгс, зургаа явуулдаг байжээ. Харин өөдгүй залуу бүсгүйн зурагнуудыг хадгалж үлдээд олон жилийн дараа гаргаж ирэн бүлэглэж гэр бүлтэй хүнийг сүрдүүлэн онц их хэмжээний мөнгө нэхсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ