alim.mn | 2025.04.17
БЗД-ийн НДХ-ийн тасгийн экс дарга, магадлагч эмч нар хуурамч баримтаар НДС-гаас нийт 126 сая төгрөг завшжээ

Манай улсад халамж хавтгайрсны гайгаар халамжаас завшигч түшмэд ч ихэссэн. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлстийн  Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн эх Б.Баттөмөрийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаггүй “Горхи газар” ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглаж 2015 оны 7 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд иргэн Б.О, Б.А, А.Х, Б.Н,Ч.Э, Б.Ө, Ш.Ч, Б.Х нарыг “Горхи газар” ХХК-д ажилласан болгож нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж жирэмсний болон амаржсаны,хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, ажилгүйдлийн тэтгэмж байдлаар авч, Нийгмийн даатгалын санд нийт 51,9 сая их хэмжээний хохирол учруулжээ. Мөн л Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн хяналтын байцаагч магадлагч эмчээр ажиллаж байсан Б.Ц нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглажөөрийн төрсөн дүү Б.Отгончимэгийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаггүй “Мэргэнболд” ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглан 2016 оны 6 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлххугацаанд иргэн Т.Б, Б.О, О.А, А.Х, Б.О, Б.М нарыг “Мэргэнболд” ХХК-д ажилласан болгож нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэн жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны,ажилгүйдлийн тэтгэмж байдлаар авч, Нийгмийн даатгалын сангаас 75,2  сая төгрөг завшсан байна. Экс ерөнхий нягтлан бодогч нь жирэмсэн, амаржсаны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг хуурамч баримт бүрдүүлэх буюу хүчингүй болон эмнэлгийн хуудас ашиглаж авч байжээ. Нэрээр мөнгө авсан Ч.Э төрсөн дүү нь, Б.А нь үеэл, Ч-Э нь төрсөн эцэг нь аж. Магадлагч эмчийн тухайд төрсөн хоёр дүү болон хамаатны дүү нарыг амаржсан болгон хуурамч баримт бүрдүүлэн Нийгмийн даатгалаас жирэмсэн, амаржсаны мөнгийг  авсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ