ЖДҮ-гийн хэргээрээ 2,6 жилийн хорих ял авсан экс гишүүн Б.Ундармаагийн хорих ялыг 40 сая төгрөгийн торгох ялаар сольсон нь ихээхэн шуугиан тариад байна. Түүний шүүхэд мэдүүлснээр 2005 оноос бие нь мууджээ. 2011 онд гадаадад олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагийн ажлаар явж байгаад бүр ухаан алдаж унасан гэнэ. Үүнээс хойш Орос, Өмнөд Солонгосд тус тус хагалгаанд оржээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын ид үед буюу өнгөрсөн 2-р сард Өмнөд Солонгосд эмчлүүлж байсан ч бараг хөөгдөх шахан Монголд ирээд эмчийн хагалгалгаанд орсон аж. Өдгөө бие нь муу, чанга дуугарч ярьж ч болохгүйд хүрчээ. Экс гишүүний ЖДҮ-гийн хэргийн эхний шүүх хурал 7-р сарын 31-нд болсон. Тэрнээс хойш сэтгэл санааны хямрал цочрол нь ихсэж бие нь улам л мууджээ. Ингээд эрүүл мэнийн байдлаа ялыг хөнгөрүүлэх нэгэн нөхцөл болгож “ойлгож хүлээж аваарай” хэмээн шүүх бүрэлдэхүүнээс хүсжээ. Түүнээс гадна ялыг хөнгөрүүлэх бас нэгэн нөхцөл байгаа нь тэрээр өмнө нь “Жижижг дунд үйлдвэрлэлийг дэмжих” хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан гэнэ. Экс гишүүн Б.Ундармаа мөрдөн байцаалтын шатанд “номхон томоотой, дуулгавартай” байсан гэнэ. Дуудсан цагт яг очиж байжээ. ЖДҮДС-гийн захирал Төгсбилэгийг утсаар дарамтлаагүй хэмээн мэдүүлж нүүрэлдэх хүсэлт гаргасан. Шүүх хуралд хэргийн зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тухайд маргаагүй байна.