П.Оюунчимэг ХЭҮК-ын гишүүнээр улиран сонгогдож чадсангүй

ХЭҮК-ын гишүүний таван орон тоо, тус комиссын эрүү шүүлтийн асуудал хариуцсан нэг орон тоонд өрсөлдөгч нарыг сонгон шалгаруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
Нэгдүгээрт, ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн хүмүүсээс дөрвөн хүний нэрийг ХЭҮК-ын гишүүнд дэвшүүлэх боломжтой хэмээн үзэж, томилуулах саналтайгаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо руу хүргүүлэхээр болсон.
Хоёрдугаарт, ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал хариуцсан нэг гишүүнд нэрээ дэвшүүлсэн П.Оюунчимэгийг тухайн шалгуур шаардлагыг хангахгүй хэмээн ажлын хэсэг үзэж буцаасан бөгөөд тухайн орон тоонд дахин сонгон шалгаруулалт зарлах саналыг УИХ-ын дарга болон холбогдох Байнгын хороонд хүргүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ