alim.mn | 2024.12.23
17 настай охиныг хүчиндсэн лектор П.Эрдэнэтулгад зургаан жилийн хорих ял оноожээ

Ганцаарчилсан сургалтад сууж байсан 17 настай охиныг сургалтын төвийн багш нь болох лектор П.Эрдэнэтулга хүчиндсэн хэрэг 2020 оны тавдугаар сард гарсан билээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн 12.1.1-т заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэгвэл өчигдөр (2020.10.30) П.Эрдэнэтулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Прокуророос П.Эрдэнэтулгад долоон жилийн хорих ял төлөвлөсөн ч шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.

 

 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ