Цагдаагийн Ерөнхий газар "Ятгах тусам нягтал-3" аяны нээлтийн талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.ЭРДЭНЭДЭЛГЭР:
Өнгөрсөн арван жилийн хугацаанд залилангийн гэмт хэргийн улмаас нэг их наяд 294 тэрбум 850 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ нь ихэвчлэн иргэдийн эд хөрөнгийн өмчлөх эрхээс учирсан хохирол юм. Өмнө нь зохион байгуулагдсан хоёр аяны хүрээнд 2019 оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 19.2 хувиар буурсан эерэг үр дүн гарсан. Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэрэг 2016 онд огт бүртгэгдээгүй байсан бол 2017 онд 292 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2019 онд зөвхөн цахим гэмт хэргийн залилангийн улмаас 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Залилах гэмт хэргийн хохирогчдын 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ мөнгөний урсгал нь Монгол Улсын хилийн гадагшаа чиглэж байх жишээний. Тиймээс “Ятгах тусам нягтал-3″ аяныг цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эхлүүлж байна. Нэг ч гэсэн иргэн эд хөрөнгө, санхүүгээрээ хохирохгүй байх нь энэ арга хэмжээний үр дүн юм.