alim.mn | 2024.12.23
“Чингис хаан” банк ЭМД-ын мөнгөнөөс хахууль өгснийг АТГ тогтоожээ

 ЭМД-ийн Ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг АТГ өнгөрсөн есдүгээр сард саатуулан баривчилж шалгаад “Чингис хаан” банкинд байршуулсан ЭМД-ын сангийн чөлөөт үлдэгдлээс хүү илүү бодуулж, энэ оны зургадугаар сараас есдүгээр сарын хоорондох 3 сарын хугацаанд 86 сая төгрөгийн хахууль авсныг нь тогтоон Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.

Түүнтэй хамт “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж болон “Чингис  хаан” банкийг хамтад нь яллагдагчаар татсан байна. “ЧИНГИС ХААН” банк нь анх 2001 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттай байгуулагдаж байсан. Тухайн үедээ оросын мафийн мөнгийг “угаадаг” хэмээн хардагддаг, тодорхой бус, олон нийтэд нээлттэй бус үйл ажиллагаатай байсан юм. Сүүлд 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай банк болсон бөгөөд “Нүүдэлчин” группийнхэн буюу  Шүхэрт хэмээх банкирын хүүхдүүд  дийлэнхи хувийг нь эзэмшдэг байсан.  Өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигчид нь хоёронтоо өөрчлөгдсөн гэх мэдээлэл байна. Ямартай ч  чимээгүй үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” банкинд байршиж байсан ЭМД-ийн сангийн хэдэн тэрбум төгрөгийг хүүлсэн авлигын хэрэг  ЭМДЕГ болон “Чингис хаан” банкны удирдлагуудаас гадна хувьцаа эзэмшигч улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий  нууц ноёнтнуудын бас нэг сүлжээ ил болж эхлэх бололтой.  Тэдний нэг нь “Нью стандарт финанс” ХХК. “Чингис хаан” банкны гол хувьцаа эзэмшигч болох тус  компанийн дансаар хуулийн этгээдэд давуу байдал бий болгосныхоо төлөө гүйлгээ хийж байсан нь тогтоогдоод байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ