Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 12.40 цагт эхэлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт холбогдох хэргийн давж заалдах шүүх хуралдаан өндөрлөж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдлээ. Анхны шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм. Түүний үйлдсэн хэргийн талаар танилцуулахад, Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгасан юм. Д.Дамба-Очир Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Сангаас авсан үндсэн зээл болон хүү, алдангийн үлдэгдэл төлбөр болох 1.296.979.524 /нэг тэрбум хоёр зуун ерэн зургаан сая есөн зуун далан есөн мянга таван зуун хорих дөрвөн/ төгрөгийг төлсөн байна.