alim.mn | 2024.12.23
Вьетнам иргэд нэг тэрбум төгрөгийн татвараас зайлсхийжээ

Монгол Улсад 306 вьетнам иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 206 нь хөдөлмөр эрхэлдэг аж. Харин эдгээр иргэдээс 45 нь зориулалтын бус буюу хөрөнгө оруулагчийн визээр засварын газар ажиллуулж байсныг Гадаадын иргэн харьяатын газраас хийсэн шалгалтаар илрүүлжээ. Монгол Улсад хөрөнгө оруулагч оршин суухад хуулийн дагуу хөрөнгө оруулагч нь тухайн компанийн 25 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг байх, хамгийн багадаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байх үндсэн шаардлагатай. Гэвч эдгээр Вьетнам улсын 45 иргэн хөрөнгө оруулагч визтэй боловч бодит байдал дээр хөрөнгө оруулагч бус өөрийн хөрөнгө оруулсан компанийнхаа нэрийг ч мэдэхгүй засварын газар ажиллуулж байсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн сар бүр Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад татварыг улсад төлөх хуулиар хүлээсэн үүргээ иргэн татвар биелүүлээгүйн улмаас улсад нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан байна. Тиймээс ГИХГ-аас эдгээр иргэдийг төлөх ёстой татварыг төлүүлж, хууль ёсны хөдөлмөрийн визээр ажиллаж, амьдрах эсвэл албадан гаргах хуулийн дагуу арга хэмжээгээ авч байгаа тухайгаа мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ