Америкийн Рэддит сайтын CptnAubrey гэдэг хэрэглэгч өөрт тохиолдсон нэгэн сонирхолтой явдлыг оруулжээ. Түүний өвөө нь Дэлхийн
2-р дайны үед цэргийн хөлөг онгоцны ерөнхий инженерээр ажиллаж байсан. Өвөө нь үндсэн үүргийнхээ хажуугаар усан цэргүүдийн ар гэртээ бичсэн захидлыг хянан шалгах давхар нууц үүрэгтэй байсныг санамсаргүйгээр өдрийн тэмдэглэлийг олж уншаад мэдсэн байна. Өвөө нь сайн хянан шалгагчаас гадна муугүй зураач байсан аж.
Би захидалдаа туулж өнгөрүүлсэн, үзэж харсан, уулзаж учирсан хүмүүсийнхээ тухай болон бидний ялсан гээд байгаа тулалдааны тухай бичмээр байгаа ч даан ч чадахгүй нь ... Та нар цэнзур гэгчийн тухай дуулсан л байлгүй. Үүнээс болоод би хүссэнээ бичиж болохгүйгээс гадна би өөрөө энэ цэнзурчин нь болчихсоноос муу зүйл гэж юу байх билээ ... Энэ там биш бол тэгээд юу болж таарах вэ ...
Өвөө нь усан цэргүүдийн захидлыг шалгахаас гадна дайсны талын суртал ухуулгын мэдээллүүдтэй танилцдаг байжээ. Цэргийн суртал ухуулгын машин дотор ажиллаж байсан тул олон явдлын бодит үнэнийг мэдэж байсан. Тэрээр америк генерал Канн шархадсан тухайг Америкийн болон Герман, Италийн цэргийн мэдээлэлд хэрхэн гарсаныг харьцуулан бичиж үлдээсэн нь уншигчдийг хөгжөөжээ. .
Германы мэдээнд : Германы десантчид Америкийн ар талд тусгай ажиллагаа явуулах үед генерал Канн алагдаж мөн 500 мянган цэрэг нь алагдаж шархдан олзлогджээ.
Италийн мэдээнд : Манай холбоотны хүчин Америкийн талд 500 мянган цэргийн хохирол учруулжээ. Тэдний дунд генерал Канн байгаа агаад шархаа даалгүй үхэх нь бараг тодорхой болжээ
Америкийн мэдээнд : Манай генерал Канн өчигдөр орой Арабын дээрэмчдийн багахан бүлгийн халдлагад өртсөн тухайгаа мэдээлжээ. Генерал хөнгөхөн шархадсан агаад өдгөө үүрэгт ажлаа гүйцэтгэж байна.
Болсон явдал : Командлагч генерал Канн цэргийн эмнэлгийн сувилагч Вира Снукийн өрөөнд “саатаж” байтал гэнэт нөхөр нь ирсэн тул хоёр давхраас үсрээд хөлөө гэмтээсэн.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.