alim.mn | 2025.04.19
Ангела Меркелийг Германы шар айрагны холбооны “хар жагсаалт”-д оруулжээ

Коронавирусын халдвар ширүүссэн тул энэ сарын 2-ноос эхлэн тус улс даяар бүх нийтийн хорионы дэглэм тогтож байна. Бүтэн сарын турш олон нийт, соёл урлагийн үйл ажиллагааг зогсоож бүх төрлийн үйлчилгээний газруудыг хаасан. Энэ нь бараг хоёр сая гаруй хүн ажилладаг шар айрагны баар, кафед том цохилт болжээ. Берлиний Ständige Vertretung (StäV) шар айрагны сүлжээний эзэн Йорн Петер Бринкманн эрх баригчдыг тэр тусмаа канцляр Ангела Меркэлийг хатуу шүүмжилжээ.

Холбооны ЗГ өнгөрсөн хавраас хойш энэ өвчинтэй тэмцэх талаар юу ч хийгээгүй. Өвчний хоёрдахь давалгаанд ямар ч бэлтгэлгүй сууж байна. Тийн атлаа хорьж хаахыг урьтал болгон шар айраг үйлдвэрлэгчид, борлуулагчдийг дампуурлын ирмэгт тулгасан. Герман даяар үйлчилгээний байгууллагад ажиллагсадын ердөө гуравхан хувь нь коронавирусээр халдварласан гэх судалгаа гарсаар байтал бидний үйл ажиллагааг зогсоолоо

Тэрээр канцляр Ангелам Маркелийг шар айраг үйлдвэрлэгчдийн холбооны хар жагсаалтанд оруулахыг уриалсаныг бусад компаниуд дэмжсэн байна. Ийнхүү канцляр нэг ч шар айрагны мухлагт орж үйлчлүүлэх эрхгүй болох аюулд өртжээ. Канцляраас гадна Сангийн сайд Олафь Шольц, Бавари мужийн ерөнхий сайд Маркус Зодер, Берлин хотын дарга Михаэль Мюллер нарыг хар жагсаалтанд оруулах гэнэ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ