alim.mn | 2024.12.23
Б.Чойжилсүрэн, П.Сэргэлэн нар “Капитал“ банкийг үндсэн зээлээс нэг жил чөлөөлөх гэрээ байгуулжээ

 “Капитал” банкны Б.Ундармаа банк нь ЖДҮХС-нд өртэй атал “Доктор Мэйк” компаниараа 800 сая төгрөгний зээл авч чадсан нь гайхалтай. Тухайн үед энэ банк нь ЖДҮХС-гийн зээлийг дамжуулан олгож байсан. Гэтэл зээлдэгч нар нь зээлээ төлөхгүй удсан, банк зээлдэгч нартай муу гэрээ хийсэн гэх шалтгаанаар их хэмжээний хүү, алдангийн өр үүсжээ. Энэ нь барагцаалбал 48 тэрбум төгрөгт хүрсэн. Тэгвэл энэ байдлыг засах аргыг Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нар нь олсон нь санд бус харин банкинд ашигтай туссан. 2017 оны 10-р сарын 10-нд хоёр сайд нийлэн “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдтой хүү алдангийг тооцохгүйгээр зээл төлөх хугацааг сунгаж улмаар үндсэн зээлээс нэг жил чөлөөлөх гэрээ байгуулжээ. Энэ гэрээг нууцын зэрэгт оруулсан гэнэ.  Ийм гэрээ байгуулсан атал банк сэхэл авсангүй.  Харин ч зээлийн хүүг төлөхөө бүр зогсоожээ. Сангийн захирал С.Төгсбилэг үндсэн зээлийг биш юмаа гэхэд ядахдаа хүүг төлөхийг “гуйхад” гишүүн Б.Ундармаа “ ... Төгсбилэг ээ, “Капитал банк”-тай холбоотой асуудал бол зүгээр л улс төр шүү. Чи зүгээр хийх ажлаа хий, өгөх юмыг минь өг” гэж уцаарлаж байжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ