alim.mn | 2024.12.23
“Эрдэнэт”-ийн Технологийн сургуульд 100 гаруй сая төгрөгийн бараа нийлүүлэгсэд хэн бэ ...

Өдгөө энэ хэрэг хоёр жил гаруй хуулийн байгууллагад шалгагдаж хавтаст хэргийн материал нь хэдэн зуун хуудас болсон гэнэ. Технологийн сургууль нь Эрдэнэт үйлдвэрийн  дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит гэсэн урт гуншинтай. Тус сургуулийн захирлаар байсан С.Д-гийн үед буюу 2017 оны намар сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 100 гаруй сая төгрөгийн худалдан авалт хийжээ. Хуулийн байгууллагийн тогтоосноор “Эрдэнэт”-ийн Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-аар дамжуулан түүний төрсөн дүү Г.У-н “Эй Си И Икс” гэдэг компаниас 20,2 сая төгрөгийн бараа материал авчээ. Үүний хажуугаар Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б-гээр дамжуулан түүний эхнэр Ж.Н-ийн “ТННХ” компаниас 25,5 саяын сүлжээний тоног төхөөрөмж авсан. Эцэст нь “ВSВ люкс мебель” ХХК-ны худалдааны зөвлөх Э.Т-р зуучлуулан түүний найз Б.Б-н “Амжилтын нар” компаниас  57.2 саяын тавилга, эд хогшил тус тус шууд худалдан авчээ. Харин захирал С.Д нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан дээрхи хүмүүст давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ