alim.mn | 2025.04.19
Энэтхэг эмч бирд гарч ирдэг “Алладины гүц”-ийг 90 мянган доллароор худалдаж авчээ

 Тус улсын Утрар-Прадеш мужийн эмч Лаик Хан “ид шидтэн”-гүүдээс хүслийг хангагч бирд гарч ирдэг “Алладины гүц”-ийг асар их мөнгө буюу 90 мянган доллароор худалдаж авсан итгэмээргүй хэрэг гарчээ. Тэрээр өндөр үнэтэй гүцнээс нь бирд гарч ирэхгүй байсанд цагдаад хандсанаар энэ хэрэг илэрчээ. Хөөрхий эмчийн хэлсэнээр хоёр шидтэн түүнд энэ барааг санал болгожээ.  Жинхэнэ “Алладины гүц” гэдгийг батлахын тулд нэг нь бирдийг дуудсанд гүцнээс дуу нь гарсан тул эмч итгэж мөнгөө өгчээ. Ингээд хүслээ биелүүлэхээр бирдийг дуудтал хэн ч гарч ирэхгүй байсанд сая л хууртагдсанаа ойлгожээ. Цагдаа хэргийг шуурхай мөрдөж хоёр луйварчинг баривчилжээ. Гайхалтай нь тэд энэ аргаараа нэлээд олон хүмүүсийг хуурсан агаад тэд цөм дээд боловсролтой, чинээлэг иргэд байсан гэнэ.

https://www.theguardian.com/world/2020/nov/01/two-men-arrested-india-aladdin-lamp-con


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ