42 настай Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын “Өү-яа” гутлын захын ... орцны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ш -г “салах гэлээ” гэх шалтгаанаар нийт гурван удаа, 12 настай дагавар хүүг гурван удаа санаатай хутгалж алахыг завдсан хэрэгт яллагдсан. Тухайн байранд тэднийхээс гадна бас нэг монгол айл амьдардаг байжээ. Хэрэг гардаг өдөр хохирогч эмэгтэйгийн орилох дуунаар хаалгаа онгойлгоход нь “Т намайгхутгалчихлаа” гэсээр дайран орж иржээ. Энэ үед орц харанхуй байжээ. Хутгалуулсан эмэгтэйн араас хүү нь “ээжээ намайг бас хутгалчихлаа” гээд орж ирсэн байна. Хүү шорттой, цээжээрээ нүцгэн байдалтай, хэвлийгээ дарсан байсан. Чимээ дуугианаар дээд талын хятад айлын хүн бууж ирж хараад цагдаа дууджээ. Цагдаа ирэх үед хутгалуулсан хүүгийн ухаан орж гарч байсан гэнэ. Хэрэгтнийг Монголд шилжүүлэн авчирч саяхан шүүж 9,9 жилийн хорих ял оноосон байна.