Цагааннуур боомтын халдвар хамгааллын дэглэмтэй танилцав
Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Баян-Өлгий аймгийн Цагааннуур автозамын шалган нэвтрүүлэх боомтод ажиллажээ. Шуурхай бүлэгт ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, МХЕГ, ГЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүд ажилласан юм. Цагааннуур авто замын боомтын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажилтай танилцаж, аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийн, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах зөвлөгөөг газар дээр нь өгчээ. Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ