Нийслэлийн хэмжээнд 1597 удаагийн гал түймэр гарчээ

Нийслэлийн хэмжээнд оны эхний арван сарын байдлаар 1597 удаагийн гал түймэр гарч, 35 хүн амь насаа алджээ. Гал түймрийн шалтгааны 29 хувийг ил задгай үнс нурмаа асгаснаас 22 хувийг пийшин зуухны гэмтлээс, 15 хувийг цахилгаан ашиглалтын буруугаас хэмээн тогтоогдсон байгаа юм. Иймд Нийслэлийн Онцгой байдлын газраас “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг Сонгинохайрхан дүүрэгт эхлүүллээ. Аян энэ сарын 11-нийг хүртэл тус дүүрэгт үргэлжлэх бөгөөд гэр хорооллын айл өрхүүдэд санамж, сэрэмжлүүлэх хуудас тарааж, гал түймрээс урьдчилан сэргийлэх дадлага чадварыг олгох, хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгч ажиллах юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ