Монголын үндэсний бөхийн холбооноос ээлжит бус Их Эе хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Цэцдийн зөвлөлийн хурал өмнө нь хоёр удаагаа хуралдсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар Их Эе хурлын товыг тогтож чадахгүй байсан юм. Энэ удаад Цэцдийн зөвлөлийн хурлыг дахин товлох бус шууд Их Эе хурлын товыг тогтоож, улс, аймаг, сумын цолтой бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, судлаач, эрдэмтэд, спортын сэтгүүлч нар нээлттэй оролцох боломжтой аж.